» Эрдмийн зөвлөлийн дүрэм
Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    ДАРХАН ДЭЭД СУРГУУЛИЙН ЭРДМИЙН

    ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

    Нэг. Нийтлэг үндэслэл

    Дархан дээд сургуулийн Эрдмийн зөвлөл нь сургалт явуулж буй мэргэжлийн чиглэлээр сургалт-эрдэм шинжилгээний чиглэлийг тогтоож түүний түвшин, үр дүнг хэлэлцэж, санал дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, шинэ мэргэжлийн сургалт эрхлэн явуулах чиглэл ба түүний сургалт аргазүйн үндэслэлийг тогтоон хэрэгжүүлэх инноваци хийх эрх бүхий албан ёсоор зохион байгуулагдсан орон тооны бус, байнгын ажиллагаатай эрдэмтдийн хурал байна.

    Хоёр. Эрдмийн зөвлөлийн бүтэц,

    зохион байгуулалт

    2.1 Эрдмийн зөвлөл нь сургуулийн үндсэн нэгжүүдийн багш нарын хурлаас сонгогдсон төлөөллөөс бүрдэнэ.

    2.2 Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийт гишүүдийн хуралдаан байна.

    2.3 Эрдмийн зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй байна.

    2.4 Эрдмийн зөвлөлийн даргаар сургуулийн захирал ажиллана.

    2.5 Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нь сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга байна.

    2.6 Эрдмийн зөвлөлийн орлогч даргыг Эрдмийн зөвлөлийн хурлаас Эрдмийн зэрэг цолтой удирдан зохион байгуулах дадлага туршлагатай хүнийг зөвлөлийн гишүүдийн саналаар сонгож, захирлын тушаалаар баталсан байна.

    2.7 Эрдмийн зөвлөлийн гишүүнд тэнхимийн эрхлэгчид, эрдмийн зэрэг цолтой багш, хамт олны хүлээн зөвшөөрсөн мэдлэг чадавхи, ажлын их туршлагатай хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр 2 жилийн хугацаагаар байгуулан ажиллуулна.

    2.8 Эрдмийн зөвлөлийн гишүүдийн тоо 7-оос доошгүй сондгой байх ба бүрэлдхүүний 60% нь эрдмийн зэрэг цолтой байна.

    2.9 Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд гадаад дотоодын эрдэм шинжилгээний /цаашид э/ш-ний гэнэ/ байгууллагын нэрт эрдэмтдийг хүндэт гишүүнээр өргөмжлөн оролцуулж болно.

    2.10 Эрдмийн зөвлөлийн эрхлэх ажил үүргийн хүрээнд үндсэн асуудлаар салбар комисс, секц зэргийг байгуулж болно.

    2.11 Эрдмийн зөвлөл нь үйл ажиллагаагаа сургуулийн дүрэм, дотоод журмын дагуу явуулах ба өөртөө хэвшмэл албан хуудастай байж, байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулна.

     

    Гурав. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

    3.1 Дархан Дээд Сургуулийн сургалтын үйл ажиллагааны бодлого, үндсэн чиглэл, бодлогыг боловсруулан батлах.

    3.2 Эрдмийн зөвлөлийн ажил эрхлэхтэй холбогдолтой эрхийн акт, журам, дүрэм боловсруулан батална. Үүнд:

    3.2.1 Мэргэжлийн тэнхимээс шинээр боловсруулсан болон шинэчлэн сайжруулсан сургалтын төлөвлөгөөг хэлэлцэн дүгнэлт гаргаж батална

    3.2.2 Тухайн хичээлийн хөтөлбөрийг хэлэлцэж батална

    3.2.3 ДаДэС-ийн шалгалт, шүүлэг, улсын болон диплом хамгаалалтын дүрмийг шинээр батлах, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэнэ

    3.2.4 Сургалт ба үйлдвэрлэлийн дадлагын удирдамж, тайлан хамгаалалтын журмыг хэлэлцэж батална

    3.2.5 Багш нарын зэрэг дэв, цалинг тогтоох, аттестатчилалын журмыг хэлэлцэж батална

    3.2.6 Багш нарын бичсэн ном, сурах бичиг, гарын авлага, товхимол, сургалтын бусад материалыг сургалтанд ашиглах, хэвлэх, худалдах зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ

    3.3 Багш сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг мэргэжлийг системтэйгээр дээшлүүлэх, багш нарын бүтэц бүрэлдэхүүнд чанарын ахиц гарахад анхаарч магистрын зэрэг хамгаалуулах ба докторын зэрэг хамгаалахад туслалцаа үзүүлж ажиллана.

    3.4 Багш, сурган хүмүүжүүлэгч нарыг олон улсын болон засгийн газар хоорондын шугамаар зохиогдох хурал, зөвлөлгөөн, сургалт, семинарт оролцуулахад тусална.

    3.5 Сургалт эрдэм шинжилгээний ажлын материаллаг баазыг бэхжүүлэх бодлогыг ШУТ-ийн түвшинтэй уялдуулан барьж, туршлага бааз сургууль байгуулах, дадлагын тогтмол баазтай болох зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

    3.6 ЭШ-ний захиалга, даалгавар, төсөлт ажлуудын явц ба үр дүнгийн тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч, шаардлага хангаагүй байгаа сэдэв, төсөл, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг засварлан өөрчлөх, шаардлагатай гэж үзвэл зогсоох эрхтэй.

    3.7 ЭШ-ний ажлын тайланг заасан хугацаанд нэгтгэн бичиж зохих дээд байгууллагад тавина.

    3.8 Тус сургуулийн бүтээл, мэдээлэл, сэтгүүл гаргах хэмжээ хугацааг тогтоох, хянан тогтоогчдын бүрэлдхүүнийг батална.

    3.9 Үр дүн нь гарч байгаа буюу дууссан ажлын дүнг хэлэлцэж зөвлөгөө өгөх буюу тэдгээрийг эмхэтгэх, зарим багш, эрдэмтдийн илтгэлийг авч хэлэлцэх, ЭШ онол арга зүйн бага хурал, оюутан, сурган хүмүүжүүлэгч нарын уншлага зөвлөлгөөнийг зохион байгуулна.

    3.10 Эрдэм шинжилгээний ба сургалтын шалгарсан төсөл, хөтөлбөр, ажлыг шагнах, урамшуулах ажлыг эрхэлнэ.

    3.11 ЭШ, сургалтын ажилд олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст профессор, дэд профессор, ахлах багш цол олгох болон төрийн шагналд тодорхойлно.

      

    Дөрөв. Эрдмийн зөвлөлийн дотоод журам

    4.1 Эрдмийн зөвлөл нь хурлаараа баталсан жил, улирлын төлөвлөгөөний дагуу ажлаа явуулна.

    4.2 Эрдмийн зөвлөлийн өдөр тутмын ажлыг дарга, нарийн бичгийн дарга нар тодорхой ажил үүргийн хувиараар эрхлэн явуулна.

    4.3 Сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нь /эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга/ эрдмийн зөвлөлийн бичиг хэргийг хариуцан хөтөлж дотоод ажлыг зохицуулах бөгөөд зөвлөлийн ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулан хэлэлцүүлэх, хуралд орох асуудлыг бэлтгэх болон шийдвэр биелүүлэхэд хяналт тавина.

    4.4 Эрдмийн зөвлөлийн эцсийн шийдвэрийгзөвлөлийн хурал гаргах ба хурлыг Эрдмийн зөвлөлийн дарга удирдана. Зөвлөлийн даргын эзгүйд нарийн бичгийн дарга хариуцна.

    4.5 Хурлын тэмдэглэл, протоколыг нарийн бичгийн дарга хариуцан хөтөлнө.

    4.6 Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэх асуудлыгхичээлийн жилийн эхэнд гаргаж гишүүдэд мэдэгдэж батлуулсан байх ба явцын дунд шинээр орох асуудлыг зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар зохицуулна.

    4.7 Хуралд орох асуудлыг тогтоосон хугацаанаас 3-аас доошгүй хоногийн өмнө бэлэн болгож,тэнхимийн эрхлэгч болон холбогдох салбараар хэлэлцэн протокол, уншиж танилцсан хүмүүсийн шүүмж /1-2/ зэргийг хавсарган нарийн бичгийн даргад гардуулсан байна.

    4.8 Эрдмийн зөвлөлийн хурлыг оны эхний хурлаар нээж, эцсийн хурлаар хаана.

    4.9 Хуралд Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 2/3-аас доошгүй нь оролцсон нөхцөлд шийдвэр хүчин төгөлдөр гэж үзнэ.