» ДҮРЭМ ЖУРАМ
Манай сургууль 2002-2008 Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдлагатай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор пропессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    ДҮРЭМ ЖУРАМ

    Захирлын 2010 оны 02 сарын 25-ны өдрийн 12 тоот тушаалаар батлав

    Дархан Дээд Сургуулийн

    "Оюутны ёс зүйн дүрэм

    Нэг. Нийтлэг үндэслэл

     

    1.1 Энэхүү дүрмээр тус сургуульд суралцаж буй оюутны мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг тогтоох, мэргэжлийн ёс зүйн өндөр соёлтой боловсон хүчин бэлтгэх, гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэх зэрэг харилцааг зохицуулна.

    1.2. Энэхүү дүрэмд заасан "оюутан гэдэгт ДДС-д элсэн орох болзлыг хангаж, тус сургуульд бакалаврын зэрэг горилон суралцаж буй этгээдийг ойлгоно.

     

    Хоёр. Оюутны ёс зүйн үндсэн ба тусгай зарчим

    2.1.ДДС-ийн оюутны ёс зүйн үндсэн зарчимд доорхи зүйлс хамаарна.Үүнд:

    -ДДС-ийн эрхэм зорилгыг дээдлэн хүндэтгэж эрдэм номд шамдан суралцаж, эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулах шилдэг чадварлаг боловсон хүчин болох

    -ДДС-ийн үйл ажиллагаанд холбогдох Монгол улсын хуулиуд, дотоод дүрэм журмуудыг ёсчлон сахих

    -ДДС-ийн эрдэмтэн багш, ажиллагсадыг хүндэтгэн суралцах

    -ДДС-ийн материаллаг бааз, хичээлийн болон дотуур байрны эд хогшлийг ариг гамтай ашиглах

    -Хамтран суралцаж буй бусад оюутнуудад аливаа байдлаар саад хийхгүй байж, нөхөрсөг, нийтэч

    хандан тусалж дэмжих

    2.2.ДДС-ийн оюутан дээрх үндсэн зарчмуудаас гадна нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээ, өөрийн суралцаж буй мэргэжлийн зан үйлийн тусгай зарчмуудыг сахин баримтлах үүрэгтэй.

     

    Гурав. Ёс зүйн зөрчлийн ойлголт, хэлбэр

    3.1.Ёс зүйн зөрчил гэдэгт ёс зүйн үндсэн зарчмуудад харшилсан, нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээнд харшилсан, шууд болон шууд бус байдлаар хохирол учруулсан энэ дүрэмд заасан хэлбэр буюу бүрэлдэхүүнтэй ёс зүйн сөрөг үнэлэмж бүхий үйлдэл болон эс үйлдэхүйг ойлгоно.

    3.2.Ёс зүйн зөрчлүүдэд дараах зан суртахууны үйлдлүүдийг хамааруулна.Үүнд:

    -ДДС-ийн эрхэм зорилго нэр хүндийг ноцтой унагах, аливаа үл хүндэтгэсэн үйлдэл хийх

    -ДДС-ийн хичээлийн болон дотуур байрны эд хогшлыг санаатай эвдэх, устгах, өнгө үзэмж чанарыг ноцтойгоор алдуулах, бусад үл хүндэтгэсэн үйлдэл хийх.

    -Багш ажиллагсадыг илтэд үл хүндэтгэн харьцах, дайрч доромжлох, нэр төрийг нь гутаах

    -Багш ажиллагсад оюутны биед халдах, эд хөрөнгийг нь эвдэх гэмтээх, аливаа байдлаар дарамтлах сүрдүүлэх.

    -Багш ажиллагсад болон бусад эрх бүхий хүмүүст өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хээл хахууль өгөх тийнхүү завдах.

    -Хамт суралцаж буй оюутнуудынхаа сурч боловсрох эрхэд санаатайгаар ноцтой саад учруулах

    -ДДС-ийн хичээлийн болон дотуур байранд архидан согтуурах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх, тусгайлан зөвшөөрснөөс бусад орчинд тамхи татах, нус цэрээ хаях

    -ДДС-ийн захиргааны шийдвэрийг үл хүндэтгэн биелүүлэхээс ноцтойгоор зайлсхийх

    -Ёс зүйн ноцтой зөрчил гарсаныг болон хэн гаргасныг нь мэдэж байсан боловч санаатайгаар нуун далдлуулсан эс үйлдэхүй

    -ДДС-ийн улирал дундын болон, улирлын шалгалт, мөн улсын шалгалтын журмыг зөрчих, шалгалтын материалыг санаатайгаар задлах, тараах, хичээлийн дүнг өөрчлөх засвар хийх, оюутны сурлагын дэвтрийг засах, хуурамчаар үйлдэх

    -Бусад нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээнд харшилсан аливаа үйлдэл

    Дөрөв. Ёс зүйн зөрчлийг үнэлэх, түүнд

    хүлээлгэх хариуцлага

    4.1. Ёс зүйн зөрчлийн хэр хэмжээ, нөхцөл байдлыг харгалзан доорх хариуцлагуудыг хүлээлгэнэ.

    -Сануулга өгөх

    -Жилийн чөлөө олгох

    -Сургуулиас хөөх

    4.2. Сануулга өгч уучлал хүсүүлэх хариуцлагыг ёс зүйн хөнгөн зөрчил гаргасан этгээдэд ноогдуулах ба хичээлийн 1 жилийн хугацаанд нэг этгээдэд нэгээс илүү ногдуулахгүй.

    4.3 Жилийн чөлөө олгох хариуцлагыг ёс зүйн зөрчлийг 2 дахь удаа гаргаж байгаа буюу сануулах арга хэмжээтэй оюутанд хүлээлгэнэ.

    4.4. ДДС-иас хөөх хариуцлагыг ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан буюу, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан этгээдэд тус сургуульд ёс зүйн хувьд тэнцэхгүй хэмээн үзэж хүлээлгэнэ.

    4.5. Сургуулиас хөөгдөх шийтгэл хүлээсэн этгээдэд түүний сургалтын төлбөрийг буцаан олгохгуй бөгөөд, уг хариуцлагыг хүлээлгэснээр өмнө нь түүнд олгосон томилолт суралцах эрхийн бичиг, бусад холбогдох шийдвэр хүчингүй болно.

    4.6. Энэ дүрэмд ёс зүйн зөрчил гэж заасан үйлдлүүдийг мэдээгүй байсан нь хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй

     

    Захирлын 2010 оны 04 сарын

    01-нèé өдрийн 21 тоот тушаалын хавсралт

     

    Дархан дээд сургуульд оюутан элсүүлэх журам

    Нэг. Ерөнхий зохион байгуулалт

    1.1Тус сургуульд оюутан элсүүлэх ажлыг БСШУЯ-ны 2005 оны 422, 2006 оны 483-р тушаалаар баталсан "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” болон энэхүү журмыг баримтална.

    1.2Дархан дээд сургуульд элсэх хүсэлтэй иргэд Ерөнхий шалгалт өгсөн байна.

    1.3Ерөнхий шалгалт өгч болзол хангасан иргэний өргөдлийг элсэлтийн шалгалтын комисс хүлээн авч шалгаруулалт хийнэ.

    1.4Энэхүү журам болон элсэлттэй холбоотой ерөнхий мэдээллийг Дархан дээд сургуулийн вэб хуудас www.darkhandeed.mn болон БСШУЯ-ны www.education.mn портал сайтад толилуулна.

     

    Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага ба шалгалт

    2.1 Дархан дээд сургуульд элсэгч бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой байна.

    2.2 Тус сургуульд аль мэргэжлээр элсэхэд ямар хичээлээр Ерөнхий шалгалт өгөхийг доор үзүүлэв.

    Мэргэжлийн чиглэл

    Мэргэжил

    Шалгалт

     

    Аялал жуулчлал

    - Байгалийн аялал жуулчлал

    Орос, Англи хэлний аль нэгээр

    Газарзүй

    - Аялал жуулчлалын эдийн засаг удирдлага

    - Зочид буудал зоогийн газрын удирдлага

    - Солонгос хэл-Аялал жуулчлал

    - Япон хэл- аялал жуулчлал

    Эдийн засаг-менежмент

    - Няглан бодох бүртгэл

    Математик

    Нийгмийн тухай мэдлэг

    - Татварын ня-бо бүртгэл, хяналт

    - Олон улсын худалдаа эдийн засаг

    - Бизнесийн эдийн засаг удирдлага

    - Банкны эдийн засаг ня-бо

    - Компьютерийн програм хангамж

    Математик

     

    Гадаад хэл

     

    - Компьютер график дизайн

    - Ìýäýýëýë ç¿é - àíãëè õýë

    Багш, орчуулагч

    - Нийгмийн ажилтан сэтгэл судлалын

    Орос, англи хэлний аль нэгээр

    Монгол хэл

    - Англи хэл – êîìïüþòåð

    - Англи хэл

    - Солонгос хэл

    - Хятад хэл

    - Япон хэл

     

    2.3 Ерөнхий шалгалтад авбал зохих нийт онооны 50-аас дээш хувийг авбал Дархан дээд сургуульд элсэх болзол хангасан гэж үзнэ.

    2.4 Äээд болон тусгай дунд боловсрол эзэмшсэн хүнийг бакалаврын зэрэг олгох сургалтанд орой ба эчнээ хэлбэрээр суралцуулна. Үүнд

    -Нягтлан бодох бүртгэл (орой, эчнээ)

    -Англи хэлний багш, орчуулагч (орой, эчнээ)

    Эдгээр ангид элсэгчдээс ерөнхий шалгалт өгөхийг шаардахгүй, элсэлтийг тухай бүрт нь хэвлэл мэдээллээр зарлана.

     

    Гурав. Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх

    5.1 Улсын ба аймгийн олимпиадад 1-6-р байр эзэлсэн

    5.2 Àòòåñòàòûí оноо 80 ба түүнээс дээш бол.

    5.3 Дархан дээд сургуулийн харъяа лицей ñóðãóóëü òºãñºã÷äèéã онооны дараалал харгалзахгүй шууд элсүүлнэ.

     

    Дөрөв. Элсэгчдийг бүртгэх

    6.1 Дархан дээд сургуульд элсэхийг хүсэгчдийг холбогдох материалын хамт 2010 оны 06 сарын 20-оос 07-р сарын 10-ны дотор дараах хаягаар тус сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч бүртгэнэ. Боломжтой иргэн e-mail: darkhandeed@hotmail.com факс: 976-01372-35652 хаягаар материалаа илгээж болно.

    6.2 Ерөнхий шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж хяналтын тоонд багтсан элсэгчдэд суралцах эрхийн бичгийг сургуульдаа ирж бүртгүүлэхэд нь олгоно.

    6.3 Элсэгчид 2010 оны 08-р сарын 25-30-ны хооронд Дархан дээд сургууль дээр ирж бүртгүүлнэ. Дурьдсан хугацаанд ирж бүртгүүлээгүй бол сургууль орхисонд тооцож хасна.

    6.4 Элсэгчид бүртгүүлэхдээ доорх баримт бичгүүдийг бүрдүүлсэн байна.

    -Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

    -Ерөнхий шалгалтын дүнгийн тодорхойлолт (Батламж)

    -Сурагчийн хувийн хэрэг

    -Иргэний үнэмлэх, çóðàã 4%

    -Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

    -Төрийн албан хаагчийн ба төрийн сангийн зээлээр суралцах бол холбогдох бичиг баримтууд

    -Бүртгэлийн хураамж