» ОЮУТНЫ ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ
Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5
     

    Батлав. Захирал                                             Док. Проф Ч. Батдэлгэр, (Ph.D.)

     

    Захирлын зөвлөлийн 2022 оны05-р сарын  23-ны

      өдрийн хурлаар хэлэлцэн батлав

     

    ОЮУТАН, СУРАЛЦАГСДАД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ,

    УРАМШУУЛЛЫН ЖУРАМ

    Энэхүү журам нь оюутнуудын сурах идэвхийг өрнүүлэх, хөрвөх чадвартай чадварлаг  мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.

    1. Хичээлийнтухай жилд сурлага, нийгэм, урлаг, спорт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаартэргүүлсэн шилдэг 10 оюутан шалгаруулж, захирлын нэрэмжит шагнал "Шилдэг оюутан" өргөмжлөл олгоно.

    ·  Оюутныг шалгаруулахдаа 2 улирлын бүх шалгалтуудын үнэлгээ буюу голч дүнг харгалзана.

    · Шалгарч буй оюутан нь бүх шалгалтаа хугацаанд нь өгч практик, дадлагаа бүрэн гүйцэтгэсэн байна.

    2.  Оюутан 4 улирал дараалан онц сайн,дүнтэй суралцсан бол жилийн сургалтын төлбөрийг 50%-иар хөнгөлнө.

    ·   Шалгарсан оюутан нь улирал бүрт шалгалт өгсөн бүх хичээлдээ А үнэлгээ авсан / үнэлгээ ахиулсан шалгалтыг тооцохгүй / улирал бүрийн үнэлгээний голч дүн нь 3,7-4,0 байна.

    ·     Мөн 4 улиралд хийх танилцах ба үйлдвэрлэлийн дадлагаа хугацаанд нь бүрэн гүйцэтгэсэн байна.

          3.    Оюутан 6 улирал дараалан онц,сайн суралцвал жилийн сургалтын төлбөрийг                           80% хөнгөлнө.

    ·   Шалгарах оюутан нь: Улирлын бүх хичээлийн шалгалтадаа А үнэлгээ авсан,  улирал бүрийн үнэлгээний голч дүн нь 3,7-4,0 байна.

    ·   Сургалтын төлөвлөгөөний дагуу хийгдэх дадлага, курс дипломын ажлыг чанартай гүйцэтгэсэн байна.

    · Тэнхим, сургууль дундын оюутны эрдэм шинжилгээний хуралд 1-ээс доошгүй удаа илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.

    4.   7 улирал дараалан онц сайн дүнтэй суралцсан шилдэг нэг оюутныг шалгаруулж Шинжлэх Ухааны академич доктор, профессор Д.Доржготовын нэрэмжит  сургалтын төлбөрийн 100%- ийн тэтгэлэг олгоно.

    ·     Тэтгэлэгт хамрагдах оюутан нь 7 улирлын турш судалсан бүх хичээлдээ онц сайн суралцсан байна./91-100/

    ·   Энэ хугацаандаа гүйцэтгэх хээрийн ба үйлдвэрлэл, сургалтын дадлагыг бүрэн гүйцэтгэсэн байна.

    ·   Тэнхим, сургууль, дундын оюутны Эрдэм Шинжилгээний хуралд 2-оос доошгүй удаа илтгэл тавьж, өндөр үнэлэлт авсан байна.

    5.   8 улирал дараалан онц,сайн дүнтэй суралцсан буюу 6-аас доошгүй улирлын ҮГД нь  3,7-4,0 гэсэн үнэлгээтэй оюутанд сургуулийн "ОНЦГОЙЛОХ" диплом олгоно.

    ·    Оюутан төгсөлтийн / улсын / шалгалтуудаа А. Үнэлгээтэй өгсөн байна.

    ·     Төгсөлтийн ажил / диплом /-аа Онц дүнтэй хамгаалсан байна

    6.  Аймаг, бүс, улсын хэмжээний урлаг, спорт, олимпиадад амжилт үзүүлж, алтан медаль түүнтэй адилтгах шагнал авсан оюутны төлбөрийг Захирлын зөвлөлийн хурлын  шийдвэрийг үндэслэн 10-20% -ийн хөнгөлөлт үзүүлнэ.

    7.  Олон улс, тив, дэлхийн хэмжээний олимпиад, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцон байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 50-100%-иар хөнгөлнө.

    8.   Тус сургуулийн дээд ба дундсургуульд нэг айлын 2 хүүхэд нь суралцвал нэг хүүхдийн сургалтын төлбөрийг 20%, 3 хүүхэд нь суралцвал нэг хүүхдийн сургалтын төлбөрийг                  50 %  бага төлбөртэй суралцагчийн төлбөрөөс  тус тус хөнгөлнө.

    9.    Оюутнууд журмын дагуу оюутны  хөгжлийн зээлд хамрагдах боломжтой.

    10. Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад нь төрөөс үзүүлж буй оюутны хөгжлийн зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламжид  хамрагдаагүй бол тодорхой хэмжээний хөнгөлөлтийг сургуулиас  үзүүлнэ.

    11. Амралтаараа нэг талдаа 500 км-ээс дээш зам туулсан оюутанд төрөөс үзүүлж байгаа зам зардлын буцаан олголтод хамруулна.

    12.  Сурлагаараа тэргүүлж байгаа оюутнуудад Хаан, Хас, Голомт банк, Оюу толгой ХХК, Донбоско олон улсын байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт  сургуулиас тодорхойлж өгнө.

    хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх

    1.   Элсэлтийн ерөнхий шалгалтад хөтөлбөрийн чиглэлийн 2 хичээлийн шалгалт өгч  700-800 оноо авсан, оюутны хөгжлийн зээлд хамрагдаагүй бол эхний жилдээ сургалтын төлбөрийн 100%-ийн, 600-700оноотой бол сургалтын төлбөрийн     50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

    2. Элсэлтийн ерөнхий шалгалтад хөтөлбөрийн чиглэлийн  2  хичээлээр  шалгалт өгч   550-600 оноотой бол эхний жилдээ сургалтын төлбөрийн 20%-ийн хөнгөлөлт, 450-550 оноотой бол 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

    3.  "Багш, бага боловсрол, Англи хэлний багш, Нягтлан бодох бүртгэл,   Сэтгэл судлал, Нийгмийн ажилтан хөтөлбөрөөр элссэн эрэгтэй элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад хөтөлбөрийн чиглэлийн 2 хичээлээр шалгалт550 онооноос дээш авсан бол эхний жилдээ сургалтын төлбөрийн  40%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

    4.  ДаДэС-д 2023-2024 оны хичээлийн жилд орон нутгаас элссэн оюутны дотуур байранд суух төлбөрийг эхний жилд 100% чөлөөлнө.

    5.   Дархан-Уул аймгаас болон 500 км-с дээш алслагдсан аймгуудаас элссэн элсэгчийн сургалтын төлбөрийг эхний жилд 10 % хөнгөлнө.

    6.   Сургуулийн үндсэн багш, ажилтан, ажилчид өөрөө буюу эхнэр, нөхөр, төрсөн хүүхэд нь тус сургуулийн өдөр, орой, магистрын  ангид суралцаж буй тохиолдолд сургалтын төлбөрийн  20%-ийг хөнгөлнө.

    7.  Хөтөлбөрийн чиглэлээр 2 хичээлээр 410 онооноос дээш авч тэнцсэн, оюутан өөрөө  хөдөлмөрийн чадвараа 60% ба түүнээс дээш алдсан, (акт нь сунгагдсан) эсвэл гэр бүлийн гишүүдийн нэг нь хөдөлмөрийн чадвараа 70% болон түүнээс дээш  алдсан бол буцалтгүй тусламжаар суралцана.

    8. Монгол улсын төр засгаас үзүүлж буй бүх төрлийн зээл, тэтгэлэг, хөнгөлөлт, тусламжид хамрагдах боломжтой. /Оюутны хөгжлийн зээл, нэрэмжит тэтгэлэг гэх мэт.

    9.   Элсэгчдэд давхар хөнгөлөлтөд хамрагдахгүй.