» Төгсөгчидийн мэргэжил дээшлүүлэх бусад үйлчилгээ
Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    Төгсөгчдийн мэргэжил дээшлүүлэх бусад үйлчилгээ

          Төгсөгчдийн холбоотой уулзаж тэдний санал хүсэлтийн дагуу мэргэжлийн, ёс зүйн, арга зүйн сургалт, зөвлөгөө өгөх, төгсөгчдийн амжилт бахархлыг алдаршуулах, хамтран ажиллах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулдаг.

    ДаДэС-ийн бакалаврын боловсролыг эзэмшиж төгссөн суралцагчдад мэргэжил дээшлүүлэх магистрантурын сургалтанд хамруулах бодлого явуулдаг. Тухайлбал, судалгааны ажил бичих зааврыг танилцуулах, сэдвийн сонголтоо хэрхэн хийх зөвлөгөө өгөх, судалгааны ажил хийх арга зүй, сургалтын төлөвлөгөөтэй танилцуулах, судалгааны ажил хэрхэн бичих, урьдчилсан хамгаалалтад бэлтгэх талаар зөвлөгөө, заавар өгч, холбогдох сургалтын материал, хэвлэлийн эх сурвалжууд, тэдгээрийг харж болох, ном зүйн жагсаалт, түүнчлэн бие даалтын даалгавар өгч, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих арга зүйн талаар семинар, хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн.

           ДаДэС-иас санаачлан төгсөгчдийг ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, ЕБС-уудын төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, олон нийтийг соён гэгээрүүлэх, аймаг, орон нутгийн хэрэгцээнд тулгуурлан сургалт, зөвлөлгөөн зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнд олон нийтийг хамруулах, зөвлөгөө өгөх гэх мэт үйлчилгээнүүдийг тогтмол зохион байгуулж, улс, бүс, орон нутгаас зохион байгуулдаг олон нийтийн үйл ажиллагаануудад идэвх, санаачилгатай оролцож хэвшсэн.

    АЖИЛ ЭРХЛЭЛТ