» » БОЛОВСРОЛЫН ЧАНАР БА ҮР ДҮН” СЭДЭВТ БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    БОЛОВСРОЛЫН ЧАНАР БА ҮР ДҮН” СЭДЭВТ БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ


    БОЛОВСРОЛЫН ЧАНАР БА ҮР ДҮНСЭДЭВТ БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

    2019-04-19Дархан-Уул аймаг

    Дархан дээд сургуулийн Эрдмийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Боловсролын чанар ба үр дүн” сэдэвт багш нарын эрдэм шинжилгээний бага хурал 2019-04-18 нд амжилттай явагдаж өндөрлөлөө.

    Хуралд нийт 12 илтгэл хэлэлцэгдэж багш судлаачдын байр суурь, судалгаа шинжилгээний сүүлийн үеийн ололт амжилтыг хэлэлцэж цаашид хийгдэх судалгааны ажлын хамрах хүрээ агуулгын талаар санал солилцлоо.

    Тэргүүн байранд Хүмүүнлэгийн Ухааны тэнхимийн ахлах багш докторант Д.Хөгжмаагийн "Англи Монгол хэлний хэлц үгийг орчуулах нь”

    Дэд байранд Бага боловсролын арга зүйн тэнхимийн эрхлэгч дэд проф. Э.Лхагвасүрэн, Магистр Б.Даваасүрэн нарын "Бага боловсролын багш бэлтгэх сургалтанд нэгдмэл арга зүйг туршсан зарим үр дүнгээс”

    Гутгаар байранд Хүмүүнлэгийн Ухааны тэнхимийн багш магистр Б.Баттамирын "Элсэлтийн менежментийг сайжруулах асуудал”

    Тусгай байранд Дэд проф. Д.Жамбалдоржийн "Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зарим хадны бичиг, зургуудын судалгаа”сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

    Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг олон нийтийн хүртээл болгож эрдэм шинжилгээний бүтээл № 9дхэвлүүлэхээр ажиллаж байна.Хурлын бэлтгэл ажил, зохион байгуултанд анхаарч оролцогчдын тоо, чанар хүртээмжид анхаарч ажиллах түүнчлэн жилд 2 –оос доошгүй эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал зохион байгуулж судлаач оюутан, багш нарыг хамруулах улмаар аймгийн болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж ажиллах шаардлагатай байна.

     

    ЭРДЭМ ОЮУН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

    ДАРХАН ДЭЭДСУРГУУЛЬ

    ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ


    1. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
    2. Дархан дээд сургууль үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг угтан зохион байгуулж буй профессор багш нарын болон судлаач оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал амжиллтай болж өндөрлөлөө.
    3. Дархан дээд сургууль үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг угтан зохион байгуулж буй профессор багш нарын болон судлаач оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал амжиллтай болж өндөрлөлөө.
    4. БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.
    5. БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.