» » Дархан Дээд сургууль "Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2016"
Манай сургууль 2002-2008 Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдлагатай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор пропессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    Дархан Дээд сургууль "Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2016"


    "Судлаач оюутан - 2016” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ОНОЛ ПРАКТИКИЙН

    БАГА ХУРАЛ

     

    Зорилго:

    Дархан дээд сургуулийн ББАЗТэнхимийн дэргэдэх "Судлаач Оюутан” клубын үйл ажиллагааг таниулах болон нийт оюутан, суралцагчдын дунд судалгааны ажлын чиг баримжаа олгох түүнд суралцуулах, онолын мэдлэгээ бататган судалгаа шинжилгээ хийх, аливаа асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандах, судалгааны ажлаа илтгэх чадвар зэргийг нь хөгжүүлэхэд уг хурлын зорилго оршино.

    Нэг. Эрдэм шинжилгээний хуралд тавигдах илтгэлийн чиглэлүүд:

    1.1.Хэл шинжлэл,Түүх-аялал жуулчлал

    1.2.Эдийн засаг бизнесийн удирдлага

    1.3.Нийгмийн ажлын онол арга зүй

    1.4.Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх

    1.5.Бусад сонирхсон чиглэл

    Хоёр . Хамрах хүрээ:

    Дархан дээд сургуулийн нийт оюутан, суралцагчид.

    Гурав. Хурал зохион байгуулах үйл ажиллагаа

    2016 оны 12- р сарын 16 нд ББАЗТэнхимийн 215 тоот танхимд болно.

    Дөрөв. Бичвэрт тавигдах шаардлага

    Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүх илтгэлүүд хэвлэгдэх тул дээрх сэдвийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлыг дараах хэлбэрт оруулан ирүүлнэ үү. Хэвлэгдсэн бүтээлийг илтгэл ирүүлсэн судлаач оюутан бүрт хүргүүлнэ.

    4.1Бүтээл нь А4 хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 3см, баруун талаас 1.5см, дээд, доод талаас 2 см зайтай, Arialфонтоор, үсгийн хэмжээ 12pt, мөр хоорондын зай 1.5 line зайтай бичнэ. Өгүүллийг бичихдээ header, footnote командыг ашиглахгүй, хуудсанд дугаар оруулахгүй байна.

    4.2Бүтээлийг MSWord2003 –аас хойших хувилбараар *.doc, *.docx өргөтгөлтэй бичнэ.

    4.3Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, судалгааны үндэслэл, арга зүй, дүгнэлт, ном зүйн жагсаалтыг оролцуулан 4-6 нүүрт багтаасан байна.

    4.4Бүтээлийн эхэнд бүтээлийн нэр, зохиогчийн нэрийг бичнэ. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч уг ажлыг удирдсан байхаар дарааллуулна. Зохиогчийн нэрийг баруун дээд өнцөгт 1, 2 гэх мэтээр тэмдэглэн, нэрсийн доор зохиогчийн анги, цахим хаяг бичсэн байна.

    4.5Судалгаа шинжилгээний өгүүллийг дараах бүтэцтэйгээр бичнэ. Үүнд:

    • Өгүүллийн нэр
    • Зохиогчийн овог нэр, цахим шуудангийн хаяг, утас
    • Өгүүллийн хураангуй
    • Түлхүүр үг
    • Судалгааны үндэслэл
    • Судалгааны материал, арга зүй
    • Үр дүн
    • Хэлэлцүүлэг
    • Дүгнэлт
    • Ном зүй

    Тав. Шагнал урамшуулал

    • Тэргүүн байр – нэг, өргөмжлөл, мөнгөн шагнал
    • Дэд байр – нэг, өргөмжлөл, мөнгөн шагнал
    • Гутгаар байр – нэг, өргөмжлөл, мөнгөн шагнал
    • Тусгай байр – нэг, өргөмжлөл, үнэ бүхий зүйл

    Зургаа. Бүтээлийг хүлээн авах хугацаа

    6.1.Бүтээлийг хүлээн авах хугацаа 2016 оны 12 сарын 8-ийг хүртэл sbaatarkhuyag133@gmail.com, Darhaa2020@gmail.com хаягаар хүлээн авна.

    6.2.Эрдэм шинжилгээний бага хурлыг 2 үе шаттайгаар зохион байгуулна. 1-р шатны шалгаруулалтыг оролцогч оюутнуудаас ирүүлсэн нийт илтгэлүүдээс шалгаруулах ба хуралд хэлэлцүүлэх илтгэлүүдийн жагсаалтыг 2016 оны 12 сарын 10-ны дотор илтгэгч нарт мэдэгдэх болно.

    6.3.Дэлгэрэнгүй мэдээллийг sbaatarkhuyag133@gmail.com, Darhaa2020@gmail.com хаягаар лавлана уу.

    Ерөнхий зохион байгуулагч:

    ДАРХАН ДЭЭД СУРГУУЛИЙН ББАЗТЭНХИМИЙН ДЭРГЭДЭХ

    "СУДЛААЧ ОЮУТАН” КЛУБ


    2016 ОН


    1. БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.
    2. 2015 оны 4 сарын 7 нд Дархан Дээд Сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө
    3. БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.
    4. ДАРХАН ДЭЭД СУРГУУЛИЙН 2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
    5. ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ